Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

З.Мэндсайхан: 

-  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газрын 221 тоот тогтоолыг баталсан. Энэ жил хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийг ААН-үүдэд хөнгөлттэй үнээр нийлүүллээ. Бид нийт улсыг хэмжээнд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сөрөл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувийг гүйцэтгэлтэй явна.

 Энэ жилийн хувьд хүндрэл байна, өвөлжилтөнд. Хур бороо ихтэй байна. Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна. Хур бороо ихтэй байсан тул газрын хөрс чийгтэй, намар сэрүүсэх төлөв харагдаж байна. Намар эрт цас орвол зудын эрсдлийн нүүр болзошгүй. Тиймээс нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, малын даатгалд хамрагдахыг уриалж байна.  Сум, орон нутгийн аюулгүй нөөц бэлтгэх ажил 80 хувьтай явна. 

Хүн амын дотоодын хүнсний махны нөөцийг бэлтгэх үүднээс дорвитой арга хэмжээг авахаар ажиллаж байна. Энэ жил нийслэлийн хэрэгцээнд 20 орчим тонн мах бэлтгэх зорилго тавьсан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох шийдвэрийг гаргасан.  Дотоодын мах бэлтгэлд 17 аж ахуйн нэгж гэрээ хийж, бэлтгэл судалгааны ажил нь хийгдэж байна. 

Ургацын урьдчилсан бланс гарсан. өөдрөг үр дүн харагдаж байна. Ургацаа бүрэн авахад хүн хүчний нөөц хэрэгтэй. 1600 орчим цэрэг, 113 оюутан, Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 200 орчим иргэнтэй гэрээ байгуулан намрын ургац хураалтад оролцуулж байна.