Өнгөрсөн долдугаар сарын 19нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэн  сураггүй болсон. ,

Энэ тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авч улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.27-ны өдрийг хүртэл  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.28-ны өдөр зогсоосон. 

Энэ сарын 11-ний өдөр ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 09.12-ны өдрийн байдлаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 9 ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Богдын даваа” гэдэг газраас “Зүүн салааны Бумбатын-Ам” газар хүртэл 9 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон байна.