Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.БОЛОРТУЯА Ослог зорихоор боллоо

Б.Ариунзаяа
2021/09/14

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон. 

Тэгвэл 53 кг-ын жинд Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. 

Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна