"УБДС" ТӨХК төв шугам тоноглолд хийхээр төлөвлөсөн засвар шинэчлэлтийн ажлуудаа хийж, өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж дуусжээ. Тиймээс 2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн залгахаар болсон байна. Тодруулбал төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг маргаашаас өгөх бол бусад аж ахуй нэгжүүдийн халаалтыг ирэх 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна