Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 коронавирусний шинэ тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 202 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 1645 нь Улаанбаатар хотод, 1092 нь орон нутагт бүртгэгджээ.
Архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр нийт 10 хүн эндсэн бол 5680 иргэн эдгэрч гарчээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 20 867 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1127, хүүхэд 3649 байна. Нийт эмчлүүлэгчдийн 12 987 нь хөнгөн, 5908 нь хүндэвтэр, 1758 нь хүнд, 314 хүн маш хүнд оноштой байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!