“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг яг одоо Спортын төв ордны өмнө МУГТ Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад оролцуулахыг шаардан гарын үсэг цуглуулж байна.
Г.Майцэцэг:
- Өчигдөр “Улаан бал” нэвтрүүлгээр Э.Цэндбаатар оролцож, нийгэмд болоод байгаа асуудлыг энд хөндлөө. Хүн өөрийнхөө алдааг ухамсарлаад олон мянган хүний өмнө уучлалт гуйна гэдэг том зориг. Нөгөө талаар энэ бол нэг тамирчны асуудал бус Монгол хэмээх улсын эрх ашиг. Дэлхийн аварга бол хэн нэг нөхөөсний хүн явдаг тэмцээн биш. 25 настай хүүхэд амьдралд алдаж, онох үе байдаг. Хамгийн гол нь энэ хүү алдаагаа ухаарчээ. Болсон бүх зүйлийг, үйл явдлыг, ичиж зоволгүйгээр дэлгэж, хоёр охины нэрийг барьж дахин архи гэдэг зүйлийг хэрэглэхгүй гэсэн нь маш олон хүмүүсийг энд ирж, гарын үсэг цуглуулахад хүргэлээ. Э.Цэндбаатар гэдэг хүүг Монголын ард түмэн уучилж байна. Энэ хүү спортын оргилд хүрэхийн төлөө хэдэн жил яаж хөдөлмөрлөснийг бид таашгүй. Хэдэн настай вэ гэдэг нь ч хамаагүй. Харин юу хийсэн, хэчнээн хөдөлмөрлөсөн бэ гэдэг л чухал.
Maitsetsegt bayrlalaa gej heleh ni zuw bolw uu.Tsendbaatariig DAT-n ywuulah ni zow ene mongoliin neriig delhiid gargah ireeduitei tamirching shigshee bagaas huunu gilej yu gesen ug be?Ene olimpiin horooniihon chini eh orniihoo neriig delhiid gargana geed baihad shigshee bagaas huunu gedeg neg yosondoo eserguu sanaa yum bish uu.
Цэндбаатарт атаархсан "ах " нар зодсон бна. Өөрсдөө гавьяат авч чадаагүй байхад энэ муу бацаан гэж бодоод гавьяатын тэмдгийг эвдэлсэн бна. Наад хүү чинь та нарын хөдөлмөрлөөгүйг хөдөлмөрлөж дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргаж. Амжилтаараа илүүрхэж чадахгүй болохоороо нийлж зодож таашаал авч. Тэр БХолбооны УЗ хурлаар 100% ийн саналаар хөөсөн гэхээр тэр байгуулга хэн нэгний эрхшээлд байдаг нь харагдаад бна.