Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүлсэн. Тэгвэл дөнгөж сая Монголын Залуучуудын холбоо түүнийг батлан дааж, тэмцээнд нь оролцуулах хүсэлтийг Монголын боксын холбоонд хүргүүллээ.

Энэ үеэр Э.Цэндбаатар Монголын боксын холбооны удирдлагуудаас уучлалт гуйж, нэг удаа боломж олгохыг гуйлаа.