Сүүлийн 24 цагийн хугацаанд 3234 коронавирусний шинэ тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 295 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм.  Шинээр илэрсэн тохиолдлын 1785 нь Улаанбаатар хотод,  1449 нь орон нутагт бүртгэгджээ.

Архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр нийт  8 хүн  эндсэн бол 4767 иргэн эдгэрч гарчээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  21075 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1140, хүүхэд  3719 байна. Нийт эмчлүүлэгчдийн  13 008 нь хөнгөн,  5936 нь хүндэвтэр,  1804 нь хүнд,   327 хүн маш хүнд оноштой байна. 

Нийт нас баралт 1001 болжээ.