Архангай аймаг, Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Орхон” голын усанд хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.15-ны өдрийн 19:15 цагт өгчээ. 

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:50 цагт ангийн байрлалаас хөдөлж, 09.16-ны өдрийн 02:24 цагт Өлзийт суманд очих хоноглоод 08:00 цагт цааш хөдөлсөн байна.