Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш наймдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулжээ.
Хилчин хүний авхаалж самбаа, сонор сэрэмж, ур чадвараа гарган хил зөрчигч саатуулсан дэд түрүүч Ц.Цэнд-Аюушийг Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойн өдөр Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагнагдсан байна.
Ц.Цэнд-Аюуш 2020 онд "Ач" анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, Увс аймгийн Сагил сумандаа ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хугацаат цэргийн албанд татагджээ.
Тэрбээр үйл явдлын талаар "Тухайн үед би хөдөлгөөнт хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө хилийн баганаа шалгахаар явж байтал Соёмбот хөшөөний наана зургаан иргэн харагдсан. Дурандахад гадна байдлаараа Монгол Улсын иргэд биш бололтой гэдгийг хэллээ. Ингээд бид тухайн иргэдийг хил давуулалгүй түр саатуулсан" гэлээ:
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!