Тогтоол усанд хүүхэд живсэн хэрэг гарчээ. Тодруулбал  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км/-т тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага 09.20-ны өдрийн 13:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 15:46 цагт очиход 13 настай эрэгтэй Д 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байжээ. 

Аврах баг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.