Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 2,543 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын 

  • 1,342 нь нийслэл хотод,
  • 1,201 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 277,997 болж нэмэгдэж байна. 

Харин коронавируст халдварын улмаас 21-40 насны 2, 61-80 гаруй насны 8, 80 дээш насны 3 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр нийт нас баралт 1059 боллоо. 

Мөн хугацаанд 4883 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56800 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.