Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
- Энэ үеэр эхний ээлжид мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрлээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулна гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм. Спорт холбоодын төлөөлөл ч маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэдгээ илэрхийлэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!