Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр өчигдөр /2021.9.27/ гарчээ. Ой хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл өчигдөр 14:17 цагт бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, цурманд оруулан унтраахаар ажиллажээ. Урьдчилсан байдлаар нийт зургаан га орчим талбай шатсан талаар албаныхан мэдээллээ.

 Ой хээрийн түймрийг өнөөдөр /2021.9.28/ 08:10 цагт бүрэн унтрааж дууссан байна.