ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шинээр 2,153 тохиолдол бүртгэгдэж, 7,262 иргэн эдгэрчээ. Батлагдсан тохиолдлуудын  1,204 нь Улаанбаатарт, 949 нь хөдөө орон нутагт  бүртгэгдсэн байна. 

ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээр сүүлийн өдрүүдэд орон нутаг дахь халдвар буурсаар байна.  Өнөөдөр гэхэд л Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймагт халдвар бүртгэгдээгүй бол Баян-Өлгий 11, Өмнөговь 7, Увс  аймагт 5 тохиолдол илэрсэн байна.  Харин Дундговь 212, Булган аймагт 159 тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр тохиолдол болжээ. 

Түүнчлэн өнгөрсөн хоногт 17 хүн нас баржээ. 21-40 насны 2, 41-60 насны 5, 61-80 насны 6, 80 -аас дээш насны 4 хүн буюу 10 эмэгтэй, 7 эрэгтэй нас барсан байна. Тэд бүгд архаг хууч, ковидын хавсарсан шинж тэмдэгтэй байжээ.