Рэппэр, продюсер Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ) Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.

 Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй!!! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.

Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү!!! Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү!!!

Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ" гэсэн байна.