Монгол Улсын рекордыг 30 жилийн дараа шинэчлэн тогтоолоо

Б.Ариунзаяа
Өчигдөр 12 цаг 13 минут

Хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубийн нэрэмжит хөнгөн атлетикийн долоон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Хилийн 0303 дугаар тусгай салбараас 3 тамирчин оролцож Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, 4 алт, 6 мөнгөн медаль хүртсэн байна. 

Тодруулбал, Монгол Улсын 13 удаагийн аварга, хөнгөн атлетикийн ОУХМ, ахлах ахлагч Н.Мөнхбаяр эрэгтэйчүүдийн 3000 метрийн төрөлд 8 минут 23 секунд 75 долийн амжилтаар тэргүүлж, энэ зайн Монгол Улсын рекордыг 30 жилийн дараа шинэчлэн тогтоожээ. Түүний хувьд 1500 метрийн Монгол Улсын рекордыг 3 минут 48 секунд 35 долийн амжилтаараа эзэмшдэг юм. 

Түүнчлэн Монгол Улсын 10 удаагийн аварга, хөнгөн атлетикийн спортын мастер, ахлагч Э.Төртогтох эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд 5  дахь удаагаа аваргалсан бол 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд тус бүр II байр эзлэхийн зэрэгцээ хөнгөн атлетикийн спортын дэд мастерын болзлыг хангасан байна.

Дэд ахлагч Л.Тэмүүжин эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд I байр эзэлж энэ төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх түрүүгээ хүртжээ. Тэрбээр мөн 100 метр, 4х100 метрийн гүйлтийн төрлүүдэд тус бүр II байр эзэлсэн байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.164.60.105
    2021/11/05

    Үнэхээр бахархмаар сайхан амжилт гаргасан залууст баяр хүргэж аз жаргал эрүүл энх амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

    Хариулах