Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас 10.06-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. 

Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.