#ШУУД: ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛД Д.МОНГОЛХҮҮГИЙН АСУУДЛААР ТАЙЛБАР ӨГЧ БАЙНА!

Ж.Болд: 

- Иргэн Д.Монголхүү цагдаагийн байгууллага баривчиллаа гэсэн мэдээлэлд тайлбар хийе. Хэдийгээр миний бие ЦЕГ-ын дарга ч гэлээ эрүүгийн хэргийн хянан зохицуулах ажиллагаанд шууд оролцогч биш. Тиймээс мөрдөн байцаах албаныхаа өгсөн мэдээллийг хүргэе. 

- 9 дүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд Сүхбаатар болон Эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан. Тэдгээр иргэд 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд эд зүйл оруулах үед цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага  тавьсан. Учир нь Сүхбаатарын талбайд оруулах эд зүйл оруулах тухай журам байдаг. Журмын дагуу тухайн иргэд гутал гэж тайлбарласан ч бид шалгах үүрэгтэй.  Тухайн үед Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаа, төрийн болон төрийн бус байгууллагуудын өдөрлөг болж байсан. Шаардлага тавихад Д.Монголхүү эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү авч явж шалгасан. 

- Нийгмийн дэг журмыг зөрчиж, нийгмийг тогтворгүй байлгахад иргэдийг уриалсан, хууль ёсны шаардлага тавьсан алба хаагчидтай сөргөлдөх, буруутгах ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж, иргэдийн үг хэлэх эрхэнд халдахгүй байхад анхаарч ажилласан. 

- Тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст иргэн Э.Одбаяр ирж, цахим хуудсаараа лайв хийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг элдэв үгээр доромжилсон. Үүнд 10 дугаар сарын 5-ны өдөр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж, иргэн Д.Монголхүүг баривчилсан. Тухайн өдрийн шөнийн 2.30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад иргэд шүүхийн шийдвэр биелүүлэх 461 дүгээр анги буюу улсын онцгой объект руу халдаж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэж авч явсан.

- Иргэдийн үг хэлэх эрх нь нээлттэй боловч зориудаар цагдаагийн байгууллагын алба хаагчийг үг хэлээр доромжлох, биед халдаж байгаа нь удаа дараа давтагдаж байна.