ЭМЯ: 17 хүн нас барж, 334 хүн нэн хүнд байна

Админ
2021/10/10

ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллээ.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 2,060 тохиолдол бүртгэгдэж, 7,722 иргэн эдгэрлээ.  Харин 17 хүн нас барсан байна.  Батлагдсан тохиолдлуудын 1267 нь Улаанбаатарт, 801 нь орон нутагт бүртгэгджээ. Хамгийн их нь Төв аймаг /137/  бол Говьсүмбэр, Дорноговь,  Хөвсгөл аймагт халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар 20,885 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 

11,449 хөнгөн

6,489 хүндэвтэр

2,613 хүнд

334 нэн хүнд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 4,120 хүүхэд, 1,574 нь жирэмсэн эх байгаа бол нас барсан иргэдийн 8 эмэгтэй, 9 эрэгтэй байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна