ОХИДЫН ӨДӨР: Заавал унших тоо, баримт

Б.Ариунзаяа
2021/10/11

 “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”  Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” акцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. 

Монгол Улсын хэмжээнд 2020 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр 

- 0-18 насны 607 465 охин байгаагаас 

- 0-4 насны 185,682, 

- 5-9 насны 189,856, 

- 10-14 насны 146,724, 

- 15-18 насны 85,203 охин байна.

Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид:

2017 онд -138

2018 онд-309

2019 онд-350

2020 нд -328

2021 оны эхний 8 сарын байдлаар 228 бүртгэгдсэн байна.

2017-2021 онд бүртгэгдсэн 1361 ХҮЧИНгийн гэмт хэргийн 992 нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.

- Үүнээс 47 эрэгтэй хүүхэд  

- 1232 нь ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД хохирогч байна.

Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч 

- 0-7 хүртэлх насны 96,  

- 8-13 насны 431, 

- 14-17 насны 843 хохирогч байна.

1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг, төрсөн ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүн нь байна

2017-2020 онд 0-13 насны 527 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна