Нийслэлийн удирдлагуудын зүгээс энэ жил шинээр барилгын зөвшөөрөл олгохгүй талаараа мэдэгдсэн. Хэд хоногоос Зайсан толгойн бэлд барилга барихаар ажлаа эхлүүлжээ. 

 Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "БОАЖ-ын 2019 оны А-158 дугаар тушаалаар иргэн О.Одсүрэнд 2.041га газар олгосон байна. Зочид буудал аялал жуулчлалын зориулалттай. Гэхдээ Нийслэлээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Газар дээр нь очиж шаардлага тавин ажиллаж байна" гэлээ.