Хоёр болон гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах албажсан мэдээлэл гараагүй талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга мэдээллээ. Ингэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр насны хүүхдүүдийг аль болох хичээлд нь явуулах сонирхолтой байна гэлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн 9 дүгээр сарын нэгэнд нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байсан учир 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулаагүй. Харин одоо хүүхдүүдийн халдвар буурч 18 хувь болсон байна.
Өнгөрсөн хугацаанд 0-18 насны хүүхдүүдийн 90 хувь нь томуугийн вакцинд хамрагдсан. Энэ нь халдвар буурах нөхцөлийг бүрдүүлсэн байх талтай. Тиймээс УОК-оос тун удахгүй эрсдэлийн үнэлгээ хийх гэж байна. Хэрэв үнэлгээгээр эрсдэлгүй гэж дүгнэвэл ирэх 11 дүгээр сарын 1-нээс 2 болон 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ" хэмээн мэдээлсэн билээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!