Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд аравдугаар сарын 25-ны шөнө байшин шатаж, дөрвөн хүн амиа алджээ. 

Онцгой байдлын албан 04:04 цагт дуудлага ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 04:12 цагт очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.