Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
- Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
- Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.
- Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.
- Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон.
- Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.








ene zov shiidver shu er ni turiin baiguullaguud darga tsereg nar ni niilj tsengeh durtai durgui negiigee alban hucheer avch yvdag baidliig zogsooh heregtei
Зөв шийдвэр бна даа
Mash zov shiidver bna. Ger gerte saihan ongoruulehed l bolno shuu de.
urlag soel soen gegeerleer ard tvmen hvn gegch uram zorig erch hvch avj tsaashdiin itgel naidvariig uurtuu bii bolgoj yvdag bga shv shine jiliig hooh eostoi alivaa bayriig hii tuhain jiliin etsesiig dvgnedeg bayr bga shv ergvv malmin
ёстой үөв.цаашид ч төрийн алба шинэ жил тэмдэглэхгүй байх нь зөв.татвар төлөгчдийн мөнгөөр үнэтэй газар түрээсэлж архиддаг хүмүүс.зүгээр ажлын үр дүнгээ дүгнээд баярын хурал хийгээд шилдэг ажилтнаа урамшуулаал болоо шүү дээ