Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах "Гоожингийн өндөр" хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж.
Тэд тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ. Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.








Шургааг босгож шороогоор өнгөлж байсан саяханы түүхээ мартаж болохгүй.Харинч бид нүүдэлчид байсанаа больж суурин амьдралд ингэж шилжиж байлаа гэж үзүүлэх юмны чинь нэг энэ балгас байж магадгүй.Энэ талаас бодож үзээсэй залуусаа гэж хэлмээр бн.
Шургааган амбаарыг шороогоор өнгөлсөн баогасыг түүх дурсгал гэж элийрэхээс дэлхийгээс ичээч шархаднбхаан