Нэн ховор амьтны арьс зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Өмнөговь аймгаас Улаанбаатар руу 9806 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор шилүүсний арьс хоёр ширхгийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг илрүүлж, ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.
Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд, дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүйгээр 16.1 тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулжээ. Сүүлийн үед сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байна.










нүүрс мүүрс бол лай л байна