Монголын тээвэрчид Европын холбооны Бүгд Найрамдах Чех улс руу 2021 оны 10 дугаар сарын 11-нээс авто замаар тээвэрлэлтийг анх удаа гүйцэтгээд байна.
“Монтрансавто” ХХК болон “Хар анар” ХХК-ийн дөрвөн автомашин БНХАУ-ын Эрээн хотоос дамжин өнгөрөх ачаа ачаад 2021 оны 10 дугаар сарын 23-нд Бүгд Найрамдах Чех улсад хүргэлээ.
Уг тээвэрлэлтээр маск, эмнэлгийн бээлий, тоног төхөөрөмжийг Чех улсад хүргэсэн байна. Эдгээр тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу дараалал харгалзахгүй нэвтрүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос дэмжлэг үзүүлэн ажиллав.
Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 12 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Хамгийн сүүлд, 2021 оны 08 дугаар сарын 19-нд Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурснаар Монголын тээвэрчид тус улсад тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсон юм.
Цаашид Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс ЗТЯ-ны зүгээс Европын холбооны гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.








Мундаг байна амжилт
Erguuleed czechees huns zuuvul hujaa hunsnees deer
Чех Польш хүнсийг европыхон тоож иддэггүй нохойндоо ч өгдөггүй байгаа шүү. Яагаад гэвэл чернобылын бохирдол польш чехэд хамгийн ихээр агаараар хөрсөнд нь шингэсэн дүгнэлт нь гарсаныг олон улсын шинжээчид тогтоогоод удаж байгаа
mundag.amjilt husieee.evrop huns orujlj ireerei zaluusaa