ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 921 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ. Ийнхүү нийт 1,672 иргэн ковидын шалтгаант болон архаг хууч, ковидын хавсарсан эмгэгээр нас бараад байна.
Харин батлагдсан тохиолдлуудын 667 Улаанбаатарт бол 254 нь хөдөө орон нутагт аж.
Өнөөдрийн байдлаар 16,451 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3,532 нь хүүхэд, 904 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 48,269 иргэн байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Хөдөө орон нутагт өвчлөл буурсан үзүүлэлттэй байна. Зургаан аймагт халдвар бүртгэгдээгүй бол Сүхбаатарт 39, Дархан-Уул аймагт 37, Орхонд 32 тохиолол бүртгэгдсэн нь хамгийн их байна.









ум ма ни бад мэ хум