Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн сургууль, цэцэрлэгийн орчимд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслийг ачих ажлыг зохион байгуулж байна. 

Жилээс жилд хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн ойр орчимдоо осолд өртөх явдал нэмэгдэж буй. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ аваад эхэлжээ. 

Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн ойр орчимд явган хүний зам дээр зогссон машинуудыг ачиж байгаа аж. Өнөөдөр гэхэд л нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 35  тээврийн хэрэгсэл ачсан байна.