"Орфей" театр, "Монсудар" хэвлэлийн газартай хамтран Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон "Гэм зэм" жүжгийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг маргааш буюу 11 дүгээр сарын 4-ний 12.00 цагт "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт болно.

Өдөрлөгт "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн тэргүүтэй бүх уран бүтээлч оролцох аж.