Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохиож буй. Монгол бахархлын өдрөөр Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон гардуулдаг  уламжлалтай. Өнгөрсөн энэ жил уг шагналыг олгохгүй өнжсөн бол энэ жил ч гэсэн өнжихөөр болсон байна. Харин Төрийн далбаа мандуулж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх аж. 

Монгол бахархлын өдрөөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс танилцуулбал

  • 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
  • 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
  • 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.