Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.

Ерөнхий сайдын зөвлөх, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны гишүүн.

Д.Амгаланбаатар:

- 2020 оны байдлаар 41 мянган хүн шилжиж ирсэн байна. Сүүлийн 7 жилийн дунджаар жил бүр 31 мянган хүн шилжиж ирж байна. Энэ нь Ховд аймгийн Ховд хотын хүн амтай дүйнэ.

- Улаанбаатар хотоос гадна Өмнөговь, Орхон аймагт шилжиж явсан хүний тооноос шилжиж ирсэн хүний тоо давж байна.

- 2020 оны байдлаар 1,4 сая хүн амтай. Хүн амын цэвэр өсөлт 1,9 хувь.

- Улаанбаатар хот нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг. 

- Их дээд сургуулийн 96 хувь, худалдаа үйлчилгээний 81 хувь, ААН-ийн 75 хувь, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 56 хувь, нийт хүн амын 45 хувь нь нийслэлд төвлөрч байна.

- 1 га-д 30 хүн амьдарч байна.

- 2040 онд МУ-ын хүн ам 4,6 саяд хүрнэ. Үүний 56 хувь нь буюу 2,6 сая хүн Улаанбаатар хотод амьдрах тооцоо байна.

- Нийслэлийн хүн амыг 1,4 саяд барихын тулд 450 мянган хүнийг Улаанбаатар хотын дагуул хотуудад суурьшуулах, ингэхдээ 150 мянган хүнийг дэд төвүүдэд, 560 мянган хүнийг хөдөө орон нутагт ажлын байр бий болгох замаар төвлөрлийг бууруулна.

- Улаанбаатарт шилжин ирж байгаа иргэдийн 40 хувь нь ажилтай, орлоготой болох, боловсрол эзэмших.

- Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдийн 60 хувь нь 18-25 насны залуучууд.

- Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймгийн хотын статустай болгох асуудлыг иргэдийн 80 хувь дэмжсэн.

- Бүс нутгийг хотын хэмжээнд хөгжүүлбэл Улаанбаатарт ирэх шаардлагагүй болно гэж судалгаанд оролцогчдын 91 хувь хариулсан.

- Хөрөнгө оруулалтад чиглэсэн бага хүүтэй зээл болгох, тендерийн процессыг хөнгөвчлөх

- Орон нутагт татварын таатай орчин бүрдүүлэхийн тулд бүсийн буюу аймгийн төвд үйл ажиллагаа явуулбал 50 хувь, суманд үйл ажиллагаа явуулбал ААН-ийн орлогын албан татвараас 90 хувь чөлөөлөх

- ЖДҮ-ийг хөгжлүүлэх хүрээнд импортын болон гаалийн татварыг чөлөөлж, орон нутаг ажлын байр бий болгосон ААН-дийг ХХОАТ болон нийгмийн даатгалаас 3 -аас доошгүй жил чөлөөлөх.

- Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжлүүлбэл хөдөө орон нутагт бизнесээ тэлэх сонирхол байна гэж судалгаанд оролцогч ААН-үүдийн 70 гаруй хувь нь хариулсан.