Манайд урьд өмнө нь хийгдэж байгаагүй инээдмийн мөртлөө монолог форматаар бүтээгдсэн нэгэн контент саяханаас гарч эхэлсэн байна. Хаа сайгүй зураг, трейлэр нь цацагдаж, үзсэн хүн бүрийн ярианы сэдэв болж байгаа “Товчхондоо” инээдмийн контентыг та ч бас аль хэдийнээ үзсэн байх.
Бага наснаасаа гэнэн цайлган мөрөөдлөөр жинхэнэ хайртайгаа учирна гэж төсөөлж ирсэн манай гол дүрийн залуу Сэргэлэн өөрөөсөө хэт ахадсан үзэсгэлэнтэй бүсгүйд дурлачихсан байдаг. Нэгэн удаа нэлээд их уулт болж өглөө нь сэртэл үхэн хатан crush-ласан бүсгүй нь нэг оронд хэвтэж байдаг. Төд удалгүй Сэргэлэнд дуудлага ирэх бөгөөд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн зүйл тохиолддог. Ингээд л үйл явдал цаашаа нүд салгамгүй сонирхолтой болж эхэлнэ дээ.
Тус контент нь ирэх жилдээ багтан олон ангит дэлгэцийн бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Эхний анги нь 60 минут буюу 1 цаг үргэлжилдэг бөгөөд энэ төрлийн контентууд дундаа богино болсон гэж хэлж болно. Энэ нь нэрэндээ таарсан товчхон, гол үйл явдлаа нуршилгүй үзүүлэх гэсэн кино багынхны зорилго ч байж болох юм.
Хэв маягын хувьд яалтачгүй шинэ мэдрэмж, өнгө аяс үнэртэж байна лээ. Дараагийн олон ангит бүтээлийг нь гарахаар мэдээж үзэхээр төлөвлөж байна. Сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчдэд маш гоё эерэг мэдрэмж өгөхийг эрмэлздэг болсон нь талархууштай. “Товчхондоо” контентын хувьд мөн үзэгчдэд өөр ертөнцөд амьдрах боломж олгосон, яг үзэж байгаа 60 минутад үл уйдам, цоо шинэ мэдрэмж өгсөн бүтээл болсонг тодотгоё. Кино бүх Skymedia, Univision, DDish болон SkyGO, LOOktv-д орсон байгаа.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com