Өвлийн улиралд түүхий нүүрс түлсний улмаас нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарч, шаталтын стандартыг дагаж мөрдөөгүйгээс болж амьсгал боогдох, хордох тохиолдол гарсаар байна. Утаа мэдрэгч нь нүүрстөрөгчийн дутуу исэлээр амьсгалах, утааны хордлогоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Эмч М.Цэрэнчимэдийн үзэж байгаагаар иргэдийн угаарын хийнд хордож байгаа шалтгаан нь сайжруусан шахмал түлшний буруу хэрэглээ, галлагаатай холбоотой учир угаартаж гэмтэхгүй тулд нүүрсийг зөв ашиглах шаардлагатайг дурдлаа.

Иргэн: Б.БУРМАА: 

- Манайх шахмал түлш хэрэглээд хоёр жил гаруй болж байна. Угаар мэдрэгчээ тухайн үед нь тараахад нь авч суурилуулсан. Угаар мэдрэгч бага зэргийн угаар гарсан ч гэсэн хүчтэй дуугарч, мэдэгддэг давуу талтай. Тийм учраас тогтмол шалгаж, ажиллаж байгаа эсэхийг харж байдаг. Хамгийн гол нь үнсээ сайн хөндийлж асгаад, сойлт шахахгүй байх нь л угаараас сэргийлэх гол арга гэж цаанаас заавар зөвлөгөө өгч байгаа. Тэр зөвлөгөөний дагуу нүүрсээ түлж байна. Хоёр жилийн хугацаанд угаарын хий манайд гараагүй. 


Эмч М.ЦЭРЭНЧИМЭД:  

- Угаарын хийнд хордож байгаа шалтгаан бол сайжруусан шахмал түлшний буруу хэрэглээ, галлагаатай холбоотой. Иргэд галлагаа хийснийхээ дараа сойлт, шахалтаа шахах хугацаагаа буруу тооцоолсноос болоод угаарын хор хөнөөлд орох магадлал ихсээд байна. Тиймээс түлшээ зөв ашиглах зайлшгүй хэрэгтэй байна. 


 Иргэн: Н.ЧИМЭГСАЙХАН: 

- Шахмал түлшийг долоо хоногийн өмнө хүйтэрснээс хойш хэрэглэж эхэлсэн. Угаар мэдрэгчийн хайрцаг дээр заалт байдаг. Заалтын дагуу хэрэглэдэг. Зуухаа галлагаа хийх бүртээ цэвэрлэж байна. Манайх дээрээ агаар салхи оруулагч цонхтой.  


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг