Сэргээшийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөөс нэг нь шинжилгээний хариуг үл зөвшөөрч дахин шинжлүүлэх хүсэлтээ гаргажээ. 

Өнгөрсөн наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу хоёр сарын дараа буюу 10 дугаар сарын 28-нд  ирж, ҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн. 

Улмаар дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн.  Дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "B" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэнэ. 

Уг хугацаа өчигдөр /2021.11.08/ дуусаж буй. Сэргээшийн төрлийн бодис нэг бөх "B" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэх юм байна.