УИХ-ын Хууль зүй, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
- Сургууль, курсууд байс гээд л өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэх мэт судалгаа авдаг. Гэтэл дараа нь нэг тоос сорогчийн компаниас энийг авах уу гэж ярьдаг. Хаанаас утасны дугаар авсан нь бүү мэд. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ. Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу.
- Эрүүгийн хуульд хувь хүний гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт оруулчихмаар байна. Хүнийг гүтгээд, доромжлоод нэр хүнд нь уначихсан хойно дараа нь хэчнээн залруулаад ч засагддаггүй. Эхний гарсан мэдээлэл "boom" болдог. Дараа нь мэдээллийн залруулга булан дээрээ жижигхэн биччихдэг. Үүнийг нь хэн ч олж хардаггүй. Энэ асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуульдаа оруулж өгөөч. Фэйсбүүкийн нүүрээ нуусан хуурамч хаягийг хааж чадахгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
- Өмнө нь Хувь хүний нууцын тухай хуулиар иргэн өөрөө л хувийн мэдээллээ хамгаалдаг, хариуцдаг байсан. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээнэ.
И Монголиа систем дээр ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болно.
Гэвч төрд байгаа иргэдийн мэдээллийг хувийн байгууллага ашиглах эрсдэл бий. Жишээ нь, гааль, татварын байгууллага хүний амьжиргааны түвшинг тодорхойлж байна. Мөн хөнгөлөлттэй эмийн тарифаар эм авахад энэ дүүрэг, хороонд тийм төрлийн өвчлөл их байна гэдэг мэдээллийг хувийн эм ханган нийлүүлэх байгууллагад өгснөөр тухайн төрлийн эмийг түлхүү оруулж ирж, бизнес хийх тохиолдолд гарч байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
- Багш нар хүүхдэд хичээл заах ёстой байтал өрхийн орлого, эцэг эхийн ажлыг нь асуудаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь энэ асуудлыг зохицуулна. Эмнэлэг, сургууль хүний хувийн мэдээллийг нэхдэг тохиолдол манайд байдаг. Эдгээр асуудлыг Нийтийн болон Хувь хүний мэдээллийг тухай хуулиар зохицуулна.








ха ха багш нар асуугаад байхдаа яахав дээрээс нь элдэв судалгаагаар бөмбөгддөг шд
Маш зөв
Маш зөв сэдэв шүү.. Дуртай нэг нь хүнийг гутаан доромжилдог болоод бгаа шүү
Зөв шүү дэмжиж байна
Зөв шүү, дэмжиж байна.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болноТэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөгМэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнөСонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com
Холбогдоё