Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар 24 асуудал хэлэлцжээ.  Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар дархлаажуулалтын 

1-р тунд - 69 хувь

2 -р тунд - 65,9 хувь

3 -р тунд - 14 хувь нь хамрагдаад байна. 

Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтын явц идэвхжиж өдөрт дунджаар 8-11 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдаж эхэллээ. 

Орон нутгаас Завхан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 15-аас доош хувьтай байна.