“Гайз” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ.

 Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа бусад дүрд О.Гэрэлсүх, Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна. Адал явдалт төрлийн энэ киног энэ сарын 26-наас кинотеатруудаар гаргах аж

. Ташрамд дурдахад, А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байв.