Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтад СБД-т байршилтай 20, БГД-т 12, СХД-т 15, ЧД-т 27, ХУД-т 5, БЗД-т 13 эмийн санг хамруулахад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчлийг арилгуулсан байна.
Тодруулбал, ЧД-т үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их Цахиур ХХК-иуд эмийн үнийн тогтоосон дээд хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан байжээ.
Мөн “Ариун монгол” компанийн 0.5 гр болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эмийн жагсаалтаас хасах саналыг хүргүүлсэн байна.
Учир нь зарим аж ахуйн нэгж, иргэд 0,5 болон 1 кг-аар савласан танг худалдаж аваад жижиглэнгээр зарахдаа хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулах болжээ. Иймээс эмийн жагсаалтаас хасах санал гаргасан талаар НМХЕГ-аас мэдээллээ.








1кг ... арай үгүй байлгүй дээ.. Энэ мэдээ оруулж байгаа нөхөр 1 кг-тай эмийн зургийг оруулчих___
Er ni ene tan gedgiin orts nairlaga, standart hyanaltig hen shalgadag um be? Hen eniig sudlasan um be? Zarim tan hunii hodood tulj. Bn. Zarim ni harshilj bn.yalanguya ter rematizmiiin holboo gedgiin Batzorig hunii ovchin zovlongoor biznes hiideg hun bn lee Ter hunii ih unetei tang udaan uusan hun sudasni boglorol bolj nas barsan . bi ter tangaas bolloo gej boddog
Тэр ревматизмийн Батзориг гэдэг хүн яг эмч мөн үү? Үзүүлэх гэж очоод хамаг сүжиг зайлсан. Орж гараад л хүн үзэж байж ( хамгийн аймаар нь эмнэлгийн гадаа нь найзууд нь ирцэн амралтад явах гээд бгаам уу ганц юм мултлах гээд бгаам уу байн байн дуудаад л нөгөө эмч нь ч гэж таарсан юм судас барьсан болоод гарж ороод, үнэн дебиль)
Бүүр гурил шиг савлажээ. Хэт ихээр . Болохгүй ингэж.
Зөвөө. Норов-7 - г уусан чинь уруул ам, нүд аймаар хавдаж харшилж байсаан, шошгон дээрээ найрлагыг бичээгүй байсан. Осолтой юм билээ.