СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, 8 настай хүүхэд өртөж нас баржээ

Б.Ариунзаяа
2021/11/18

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатжээ.

 Галын улмаас 1 хүүхэд нас барсан байна. Энэ тухай мэдээллийг 11.17-ны өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга өгчээ. 

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж уг гал түймэрт А /8 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг тогтоосон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна