АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг Шүгэл үлээгч гэж үзэх үндэслэлгүй

Б.Ариунзаяа
2021/11/18

ХААН банкны зээлийн эдийн засагч иргэдээс хахууль авсан гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан ХААН банкны салбарын ажилтан Т.Ууганбаатар, иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 15-ны өдөр дахин хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

ХААН банкны Хархорин салбарын харилцааны менежер Т.Ууганбаатар нь иргэн Ц.Нямдаваагийн 4 өрөө орон сууцыг барьцаалан 150 сая төгрөгийн зээлийг судалж олгуулахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 15 сая төгрөгийг хахуульд авсан, түүнчлэн иргэн Ц.Нямдаваа нь 150 сая төгрөгийн зээл авахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьдчилан амлаж, Т.Ууганбаатарт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийг хахууль болгон өгсөн, уг хахуулийн гэмт хэрэгт Ц.Нямдаваагийн нөхөр Г.Мөнхбаясгалан хамтран оролцсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, зээлийн хувийн хэрэг, барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр болон өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд банкны ажилтан Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Мөн иргэн Г.Мөнхбаясгалан, эхнэр Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зорчих эрхийг нэг жил хасах ялаар шийтгэжээ.

-Гэхдээ энд нэг эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан. Гэтэл тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнгүй гээд байгаа шүү дээ.

-Иргэн Ц.Нямдаваа нь ХААН банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 150 сая төгрөг авахдаа өөртөө давуу байдал олгохоор урьдчилан амлаж, 15 сая төгрөгийн хахуулийг банкны ажилтан Т.Ууганбаатарт өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ хэрэгт түүний нөхөр Г.Мөнхбаясгалан хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн.

Хахууль өгөх гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь “хясан боогдуулсны улмаас хахууль өгснөө сайн дураараа илчилсэн” гэх нөхцөл байдлыг шаарддаг. Гэтэл энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал анхнаасаа үүсээгүй. Харин талууд урьдчилан тохиролцож, хахуулийн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байгаа. Тэгэхээр иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй.

-Тэдгээр иргэдийг банкны ажилтны зүй бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчид гэсэн байр суурь илэрхийлэгдэж байгаа. Ийм маягаар шүгэл үлээгчдийг яллаад байвал авлигатай хийх тэмцэлд ахиц дэвшил гарахгүй гэсэн шүүмжлэл гарч байна.

-Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “Шүгэл үлээгч” гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд банкны ажилтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж, хахууль өгсөн, энэ үйлдлээрээ өөртөө илт давуу байдал олгох сэдэл зорилго анхнаасаа агуулсан.

Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг. Дээрх тохиолдолд банкны ажилтнууд зээл гаргахдаа хахууль авч байна, хувь авч байна, үүнийг зогсооё гэж нийтийн эрх ашгийг хамгаалж ярьсных нь төлөө шүүхээр шийтгэсэн зүйл биш. Харин бусдад урьдчилан амлаж хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага оногдуулсан асуудал л байгаа юм.

Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой гэдгийг онцлон хэлье.  


Сэтгэгдэл (35)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.11
    2021/11/22

    Авилгалыг аврах газар болждээ

    Хариулах
  • 64.119.25.164
    2021/11/19

    Энэ мэтээр хахууль өгсөн хүнийг яллаад ахиц гарахгүй

    Хариулах
  • 202.126.89.134
    2021/11/19

    Зөв, зөв. Үнэхээр хуулийн дагуу үнэн зөв шийджээ.. Өөрсдөө өгөе гэж өгчхөөд өгсөн хойноо би буруугүй гэж ингэж новширч болохгүй л байхгүй юу!!

    Хариулах
    • 202.9.41.11
      2021/11/22

      Хуцваа авилгачин лалраа

  • 202.126.89.134
    2021/11/19

    Зөв ш тээ.. Хахууль өгсөн нь мөн адил ял авах ёстой

    Хариулах
    • 202.9.41.11
      2021/11/22

      Шаа нэхэх ёсгүй

  • 202.126.90.92
    2021/11/19

    Шүгэл үлээгч үнэхээр биш байна , урьдчилан ярьж тохирчихоод сүүлд нь өгсөн мөнгөө буцааж авах гээд матчихсан нөхөр л байна даа ❗, зээлийг гаргахгүй хясан боогоогүй байхад , зээлээ авахаасаа өмнө харилцан ярьж тохирсон нь гэмт үйлдэл болсон байна , харин манай хуульчид ялангуа АТГ сайн ажилласан байна ❗❗❗

    Хариулах
    • 202.9.41.11
      2021/11/22

      Хяссан болоод л мөнгө өгч бүтээлгэсэн бн

    • 202.9.41.11
      2021/11/21

      Bitgi shaa

  • 66.181.184.69
    2021/11/19

    ИЙМ зүйлээр тайлбарлахдаа ИЧДЭГ БОЛООСОЙ. ХУУЛИЙН байгууллагуудаа АВЛИГАЧДААС цэвэрлэгээгүй цагт УЛС ХӨГЖИХ боломж байхгүй.

    Хариулах
  • 174.207.5.250
    2021/11/19

    Shyygch shyyhdee negent ogchihood novshirvol iim yum bolno shyy gej busad hymyyst zanalhiillee hehe

    Хариулах
  • 64.119.17.132
    2021/11/18

    Зээлийн бичиг баримтаар нотлогдсон гэнээ тэндээ хахууль өгөхөө бичсэн байгаа юм уу. Ийм тэнэг юм ярихаас ичдэггүй юм уу.

    Хариулах
  • 202.9.40.32
    2021/11/18

    NTV 19 tsagiin medeegeer yarij bna. Naidvargui zeeldegcheer medeellun sand burtgeltei hund yu gj zerl ogov de. Banknii huuhdiin tolgoig erguulj avilgal ogch zeelee buteechiheed etsest ni novshirson bj

    Хариулах
    • 64.119.25.210
      2021/11/18

      Хахууль өгөхгүй бол бүтэхгүй систёмтэйш дээ.Тийм биш байсан бол хүн юу боллоо гэж зээлсэн мөнгөнөөсөө хүнд сайн дураар өгөхөв дээ.

  • 192.82.67.114
    2021/11/18

    Ингэж л новшнууд авилга авах аргаа хамгаалаад байгаа юм. Авилга өгөхгүй амлахгүй бол цаад луйварчин нь зээл чинь бүтэхгүй гэсэн хариу өгнө ш дээ. Энэ тайлбар хийгээд байгаа нь авилгачыг хамгаалах үйлдэл. Өгч байж үйлдэл дээр нь барих хэрэгтэй. Өгөөш гэдэг биз дээ

    Хариулах
  • 66.181.161.44
    2021/11/18

    Zow shiidwer bna.

    Хариулах
  • 202.179.24.17
    2021/11/18

    тэгвэл Авилга авсан шүүгчийг Авилгачи гэж үзэхгүй нь ээ,,,,,

    Хариулах
  • 202.126.90.53
    2021/11/18

    тэгээд яах юм хахууль аваагүй байхад хүн гүтгэсэн гээд эргээд унах юм бна ийм балай хууль гэж бабх уу

    Хариулах
  • 192.82.76.200
    2021/11/18

    bankanii ajiltan ooroo yumiichin bvteegeed ogii 10% ogooroi gehed argaa barsan hvn zaal gene bankanii ajilchad neheh avah yosgvi bezdee naad balai huuliaa ergen har ogosnon shiitgelgvi bolgo tegej baij naad toriin bolon bankanii balai mongonii shunaltai novishnuud shorond suuh yostoi elvvdee garsan mongo gej baidaggvi yum

    Хариулах
  • 124.158.64.150
    2021/11/18

    өө ингээд байвал хэн цаашид ийм мэдээл өгөхийн хуулиа сурталчлах болохороо мэдээлэл өгсөн иргэн бол шүгэл үлээгч л гээд байсан биз дээ!!!

    Хариулах
  • 66.181.180.176
    2021/11/18

    бусдаас давуу байдал олж авахын тулд авилга өгсөн бол ял авна харин шантаажинд орсноор авилга өгсөн бол ялгүй өмнх үйлчилгээг хэвээр үлдээнэ гэж байдаг

    Хариулах
  • 202.9.40.65
    2021/11/18

    Ингэж ажиллавал шүгэл үлээгч гэж байхгүй болно.

    Хариулах
  • 203.23.199.101
    2021/11/18

    Угаасаа л хахууль өгсөн гар нь эргэлзээтэй залуу байсан

    Хариулах
    • 202.9.41.11
      2021/11/21

      Хахууль

    • 202.9.41.11
      2021/11/21

      Шаа харууль нэхэх ёстой юу

  • 202.21.104.66
    2021/11/18

    Энэ бол жинхэнэ шүгэл үлээсээн , одоо хуулиа өөрчлөх байлгүй

    Хариулах
  • 202.179.24.230
    2021/11/18

    Банкныхнаас хахууль авсан энэ шүүгчидийг шүүхэдөг. Нямдоржийн хуулийг өөрчлөх цаг болсон юм биш үү ИХ- ын гишүүдээ

    Хариулах
  • 66.181.161.41
    2021/11/18

    Ингээд байвал хаянхярваадаад л байна шүү дээ.

    Хариулах
  • 150.129.142.20
    2021/11/18

    Тусыг усаар хариулсан хэрэг байна даа

    Хариулах
  • 139.5.216.202
    2021/11/18

    Авилгал өгсөн хүн гэм буруугаа хүлээж илчилбэл ялаас чөлөөлнө гэсэн хууль бий. Тэгж байж авилгалчидтай тэмцэнэ. Тэгсэн чинь нөгөө авилгалчид нь хуулийг гуйвуулаад илчилсэн хүнтэйгээ хамт л унана гээд байдпаг. Ингэхээр яаж авилгалтай тэмцэх билээ.

    Хариулах
  • 122.201.24.18
    2021/11/18

    Хахууль тохирцоод авч болно гэж банкныханд зарлан зөвшөөрч байгаан бна даа Улам ихийг нэхэх бх илчилбэл өөрөө өрөнд унах юм чинь гээд 15г өгөөл 25 саяын өрөнд орсон бна лээ тв гарч бсан

    Хариулах
  • 150.129.141.238
    2021/11/18

    Та нар ингэж Авилгалтай тэмцэхгүй ээ.

    Хариулах
  • 202.126.88.142
    2021/11/18

    Хуулийн байгууллагийнхан ийм заваан яаж ч гуйвуулаж тайлбарлаж магадгүй

    Хариулах
  • 76.121.41.162
    2021/11/18

    Хахууль өгтөл нь хүнд байдалд оруулж дээ түүнээс биш өөрийнхөө юмыг барьцаалж бга хүн мөнгө өгье гэж хэлэх хүртэл нь зовоосон бна даа.

    Хариулах
  • 202.126.88.155
    2021/11/18

    Авилгалтай тэмцэхгүй газар байна

    Хариулах