Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Дэлхий Мисс" тэмцээн энэ жил АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д болно. 

José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд  ирэх 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах уг тэмцээнд нийт 123 улсын мисс өрсөлдөх бөгөөд манай улсаад "Дэлхийн Мисс-2021" тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагч А.Бөртэ-Үжин оролцох юм. Тэрбээр өнөөдөр Пуэрто-Риког зорьсон байна.

А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-г Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн, Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй аж. Түүнчлэн мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байжээ.

Түүний танилцуулгыг хүргэж байна.