Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдаж, нийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, АИ92 бензинийн үнийг төрөөс тогтоож барих шаардагагүй гэж үзжээ.
Монгол Улс шатахуун, түлш зэргийн газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортлон, дотоодын хэрэгцээгээ хангадаг. Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа ч Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг хүчээр барьж буй нь аж ахуйн нэгжүүдийг алдагдалтай ажиллахад хүргэж байгааг хэд хэдэн удаагийн хэвлэлийн хурлын үеэр импортлогчид мэдэгдсэн.
Шатахууны үнийн зөвлөл үнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар өнгөрсөн баасан гарагт хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрээгүй. Тиймээс өнөөдөр дахин хуралджээ. Улмаар шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал:
- Үнийн зөвлөл хуралдаад дараах 4 зөвлөмжийг гаргалаа.
1. АИ92 шатахууны нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу бүрдүүлж, жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллах.
2. ЗГ-ын 2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу шатахуун импортлогчдын 2022 оны нөөцийг бүтээгдэхүүн, нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг Монголбанктай хамтран шийдвэрлэх,
3. Холбогдох журмаа шинэчлэх
4. Шатахууны зах зээлийн үнийн талаар олон нийтэд бодит мэдээлэл өгөх.
- АИ92 шатахуун зах зээлийнхээ горим руу шилжих ёстой. Ингэхдээ ОУВС-аас зөвлөдөг, олон улсад сайн жишиг болж гарсан сүүлийн 6 сарын дундаж өртөгөөр үнийг тооцоолох, автомат үнэ тооцоолох аргачлал руу шилжихээр шийдвэрлэлээ. Энэ нь импортлож байгаа үнээ сүүлийн 6 сарын дундаж өртөгөөр тооцоолно гэсэн үг. Зах зээлээсээ шалтгаалаад үнэ өснө, буурна. Ингэхдээ нийт үнийнхээ 5 хувиас хэтрэхгүй байна. Энэ нь 2050 төгрөгөөр тооцвол нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх зохицуулалтыг оруулсан. Ингэснээр нэг удаагийн үнийн хэлбэлзэлийг аажмаар газардуулна.
-








Өнөөдөр 100 5 хоноод эргээд 100 гэсээр арилж өгөх байхаа новш
Ёстой новшийн юмаа. 100 байтугай 1 төгрөг нэмсэн ч хамаг юмны үнэ дагаад нэмэгдэнэ.