Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулжээ

Б.Ариунзаяа
2021/11/23

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулаад байна.  Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг талд танилцуулж, улмаар Монгол улс зөвшөөрсөн.

 Уг төлөвлөгөөний дагуу Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн тээвэрлэнэ. Тэгвэл хоёр талын туршилтыг талбайг дахин засах шалтгаанаар түр хойшлуулаад байна. 

Ачаа шилжүүлэн ачих туршилтыг өнөөдөр эхлүүлэх байсан ч энэ сарын 20-нд Хятадын тал дангаараа туршсанаар талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. 

Тус шилжүүлэн ачих талбайг байгуулснаар хилийн боомтын ачаа тээврийг сэргээх боломжтой юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.52
    2021/11/23

    Ийм л зальтай арга. газрыг нь авчихаад үхэр монголчуудыг муричихлаа. Үхрээс дор монголчууд өрөвдөлтэй. Та нарын сонголт хохь чинь.

    Хариулах
    • 64.119.19.113
      2021/11/23

      Эргүү хар мал вэ чи