АТГ: АТҮТ-ийн мэргэжилтэн Б-г 30 гаруй удаагийн үйлдлээр авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан

Админ
2021/11/23

#Шууд: АТГ-аас АТҮТ-ийн 4 салбарт нэгжлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

н.Тэмүүлэн: 

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтын хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б нь рх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр баривчилсан. 

Тодруулбал, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.103
    2021/11/23

    Энэ залуучууд төрийг мөнгө хийх хэрэгсэл гээд дээд дарга нараасаа сурчихсан юм биш үү дээд доодгүй хатуу шүүх хэрэгтэй тэрнээс биш хялбаршуулсан прокурортой хэрэг наймаалцсанч гэх шиг хачин юм яриад авилгачидтайгаа нэг болсон төр засаг шүүх монгол улсыг улам доройтуулж мөхөөн шүү

    Хариулах