АЖ П.Цэрэндагва, Н.Сувд нар “Хөдөлмөрийн баатар” болжээ

Б.Ариунзаяа
2021/11/24

Монгол улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан театрын уран бүтээлчид Төрийн дээд цол, одон медалиар шагнагдахаар болсон байна.

Тухайлбал  АЖ П.Цэрэндагва, АЖ Н.Сувд нарыг Монгол улсын төрийн дээд шагнал Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор, 

УГЖ, ЗУХ-ийн дарга Б.Жаргалсайханыг “Ардын жүжигчин” цолоор, 

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор, 

жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор,

УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдахаар болжээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.69
    2021/11/24

    МАН адаглаад хэдэн үйлдвэр барьж ард түмнээ баярлуулаач. ХИЙЖ чадах юм нь нэгнээ магтаж, одонгоор шагнахаас өөр ажилгүй энэ төр баригч нарыг яах вэ? ЗАРИМ шагнуулж байгааг нь харахаар ГЕНЕСийн номонд ормоор л гавъяатай бололтой. ГЭТЭЛ монголоос дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг НОБЕЛЬ хүртсэн эрхэм байхгүй.

    Хариулах
  • 66.181.184.69
    2021/11/24

    Шагнал хавтгайрхаараа үнэ цэнэгүй болдог. Ямар баатарлаг үйлс хийсэн гэж шагнадаг юм бол доо. Жинхэнэ БААТАР болгох хүмүүс бол МОНГОЛД цагаан будааг 10 жил ноцолдож байж ургуулсан баатрууд байна шүү....

    Хариулах
  • 203.91.115.48
    2021/11/24

    Зарим нь арайл үү. Нэртэйгээр нь урлаг спортын гаруудад наад шагналаа бүгдийн өгчих

    Хариулах
  • 64.119.26.245
    2021/11/24

    Зүгээр л дуртай ажлаа хийсний төлөө гавьяат өгдөгөө болио. Гавьяа байгуулсанд нь одоо өгдөг бол. Амгаланбаатар, Баясгалан нарт ард түмний сэтгэлд хоногшсон ямар дүр байна? Адарсүрэн шиг хоногшсон юу бүтээв?

    Хариулах