Хөвсгөлд шатахуун ачсан автомашин осолджээ

Админ
2021/12/02

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ. 

Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрсний улмаас живж бүхээгний хэсэг нь ил гарсан байдалтай байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.42
    2021/12/02

    Y

    Хариулах
  • 66.181.180.169
    2021/12/02

    Санаатай үйлдэл шүү энэ бол.экологийн сүйрэл

    Хариулах
  • 103.212.116.73
    2021/12/02

    Байнга хэлж ярьж сануулсаар байхад нуурын мөсөн дээгүүр явдаг малаас дор амьтан,үхэр хүртэл ха гэхлээр зогсоод хөж гэхлээр явдаг шүүдээ

    Хариулах