Ганган дээлээ гайхуулах бус гадаадад байгаа иргэдээ анхаарна уу Б.Батцэцэг сайдаа!

Б.Ариунзаяа
2021/12/02

Саяхандаа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өмссөн дээлнүүдийг гайхан биширч байлаа.  Чухам дээл зохидог, гоё ганган, хөөрхөн гээд л сайлах үгээ олж ядаж байсан ч магтсан хүүхэн хуримдаа гэгчээр 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг Гадаад харилцааны яамны үнэн төрхийг илчлэв.

БНСУ-ын сургуулийн сурагчид 13 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэрэг олны эгдүүцлийг төрүүлсээр байна. 14-16 насны дөрвөн охин Монгол охинд нь хүчээр архи уулгаж, татсан тамхиныхаа үнсийг идүүлж, бүтэн зургаан цагийн турш зодож, хоёр хоног гэртээ хорьсон уг хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан ч ГХЯ-ныхан өнөөдрийг хүртэл мэдээгүй гэж мэлзэв. 

Түүгээр ч үл барам хэвлэлийнхэн ГХЯ-наас хэргийн талаар тодруулах гэсэн боловч Сайдаасаа эхлээд бүх өндөр албан тушаалтнууд нь хэвлэлийнхнээс зугтаж, Консулын газар нь бүр хаалгаа таг түгжжээ. 

Угтаа гадаад байгаа иргэдийнхээ эрхийг Гадаад харилцааны яам хамгаалах учиртай. Хэрэг гарсан даруйд нь анхааралдаа авч, хэргийн мөрдлөгийн явцад хяналт тавьж, цохих газраар шударгаар шийдүүлэхэд нь, шаардлага үүссэн нөхцөлд хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх ёстой байв. Харамсалтай  нь Гадаад харилцааны яам хэвлэлийн мэдээнээс цааш гарсангүй. 

Ямар сайндаа л хохирогч охины ээж “БНСУ-ын цагдаа нар хүн гэж авч хэлэлцдэггүй. Охиныг минь хүчирхийлж буй бичлэг нь байхад хэргийг шийдвэрлэхгүй удаж байна. Охин минь одоо ч дарамтад орсон хэвээр. Одоо бүр нийлдэг найзууд нь хүртэл шоолдог болсон” хэмээн аргаа баран ярьж суухав. 

Ийнхүү манайхныг паанигт орж байх зуур БНСУ-ын хэвлэлүүд Монгол охины эрхийг хамгаалахаар нэгджээ. БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар Монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг "MBC" болон хувийн "JTBC" суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ГХЯ болон Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын яамныхны хийж чадаагүй ажлыг БНСУ-ын хэвлэлүүд хийхээр шийджээ. 

Ганган дээлээ гайхуулах бус гадаадад байгаа иргэдээ анхаарахгүй бол ажлыг чинь гадаадын хэвлэлүүд хийж, цэцэг цэврүү охид минь цэвдэг сэтгэлтнүүдийн гарт хорлогдсоор байна Б.Батцэцэг сайдаа!



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.191
    2021/12/07

    Saidiin suudald suusan l bol boloo uuriinhuu hetevchiig zuzaarhiig anzaarhaas ard irgediig duu hooloig sonshoos ungursunuu Battsetseg guai

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/12/06

    Арчаагүй Монголын хөөрий цагаач охин

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/12/06

    ГХСайд Батцэцэг авгай нэг ч үг ган хийсэнгүй нэр нүүрээ бодсон балай авгай

    Хариулах
  • 202.21.108.145
    2021/12/05

    Ходооноос хуухнийг гаргаж болно, хуухнээс ходоо занг гаргаж болохгуй гэж хэлдэг ямар унэн уг уу

    Хариулах
  • 109.89.151.254
    2021/12/05

    Негее мал мэндуу гэдэг шиг хулхи еронхийлегч Топор гарч ирж Мангарынхаа сайдуудыг загнахгуй юм байхдаа кккк хошин шогыхон МАНгаруудын хажууд цаашаа гэдэг шиг л юм болж байна даа. Юун дипломат хар тамхины контрбандынхнаас хулээх юм юу ч байхгуй.

    Хариулах
  • 202.9.46.38
    2021/12/03

    Бид хэзээ ч Хятад хүмүүс шиг нэг цул үндэстэн байж чадахгүй нь 200000 хүргэх үйлдэл дээр харагдаж байна шд. Хужаа нар Үндэстэн үзэлтэй байхад бид зөвхөн Би үзэлтэй юм байна. Тийм болоод дэлхийд улсаараа өөдлөсөн юмгүй арчаагүй, ядуу амьдарч, арай ядан оршин тогтнож байгаа юм!!!

    Хариулах
  • 202.126.88.162
    2021/12/03

    Manaihaan zaluuchuudaa ene muu xaa saigui bga solongos xoolnii gazruidiin boosnvvdiig uhehees naaguur bolgoj byalba nudii uursudtei ni adilxan xaritsay

    Хариулах
  • 66.181.184.69
    2021/12/03

    ИРГЭДИЙНХЭЭ төлөө ажилладаг элчин сайдын яамтай болмоор байна. Манай ГХЯаманд гадаадад ажлах элчин сайдын яамууд яаж ажлах ёстойг тодорхойлж чадахгүй удаж байна. ОДОО ЭСЯамнууд нь АН, МАН ын тэтгэвэрийн, эсвэл хэрэгтэй гишүүдийг гадаадад амраах газар болж хувираад удаж байна. Тухайн оронд амьдардаг иргэддийнхээ төлөө ажилладаг ЭСЯамтай болох ёстой. ОДООХОНДОО өөрчлөлт алга.

    Хариулах
  • 192.82.88.159
    2021/12/03

    Тендерийн луйварчин төрийн сайд болж түрийний бөөс толгойд гараад удлаа.Хүүк хаантны таалалд нийцсэн авгай юм байх.Монголын гадаад харилцаа нуржээ.

    Хариулах
  • 66.181.189.111
    2021/12/03

    Иймэрхүү малнуудыг байранд нь тавих хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.76
    2021/12/03

    Монголд байгаа аль нэг солонгосыг олоод зодоод бичлэг хийгээд явуулах уу? Чаддаг чаддагаараа үзийштээ.

    Хариулах
    • 202.126.88.162
      2021/12/03

      Tegii yadiin muu lalaruudiig uursdiig ni alay

  • 192.82.80.253
    2021/12/02

    Хугацаагүй жуулчинаар очиж амарч байгаа элчин сайдуудаа ажиллын олигтойхон хийлгээчээ.

    Хариулах
  • 192.82.70.100
    2021/12/02

    hevlel medeelliinhen ene hergiin araas sain hootsoldoh heregtei dee.

    Хариулах
  • 192.82.87.199
    2021/12/02

    Сонууд бас худ сданццд шүү шудрага ёс яриал бөөн жагсаал тэмцэл болоод байдаг мөртлөө таг дуугүй эсвэл монгол болохор ясанч яхав гэж боддог байх

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/12/02

    Балай авгай ард иргэдийнхээ төлөө ажил хиймээрдээ

    Хариулах
  • 192.82.75.114
    2021/12/02

    Yiooooo evii dee 13han nastai huuhdiig araichdeee. Manai said darga nar yu bodoj amidardag uls yum boldoo? Ug ni ajlaa sain hiideg bsan bol ene asuudliig ali hezeenee ter ohinii tald shiiduulchihsen suuj bh bsan biz. Araichdee. Tevcheer tasarlaa

    Хариулах
  • 203.91.115.54
    2021/12/02

    Naad yamaa huu tseverleechee

    Хариулах