Архангай аймгийн цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдүүдийг зодож буй бичлэг цацагдсан.  Тэгвэл тус цэцэрлэгийн эрхлэгч болон цэцэрлэгийн багш нь хуурамч дипломтой нь нотлогджээ.

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн илгээлт:2100” хэвлэлийн хурлын үеэр "Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон.

 Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна" хэмээн мэдээлсэн байна.